3/9/09

Алтан Ураг хамтлаг



Алтан Ураг хамтлаг нь Folkrock чиглэлээр уран бүтээлээ туурвидаг бөгөөд одоогоор Унага Төрөв, Made In Altan Urag гэсэн хоёр цомогтой. Хамтлаг 2003 онд 6 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж байжээ. Тэд монголын үндэсний болон орчин үеийн хөгжмийн зэмсгийг маш сайн эзэмшсэн тийм ч болохоор тэдний тоглож буй хөгжим этник мотив, рок дугаралттай байдаг. Хамтлагт ёочин, морин хуурч, их хуурч, бишгүүрчин, бөмбөрчин (эмэгтэй бөмбөрчин) гэсэн хөгжмимчидтөй. Бүх хөгжмийн зэмсэг монгол үндэснийх бөгөөд дахин давтагдашгүй ази аялагууг тэд гайхалтай тоглодог. Алтан Ураг энэ богино хугацаанд америк, европд танигдаж мөн 2006 онд гаргасан «Made in Altan Urag» цомог тэр ондоо удаан хугацаанд ази хөгжмийн чартад дээгүүр байранд явж монголынхоо урлагийг дэлхийд таниулж яваа бахархамаар хамтлаг юм.


(хадаг киноны саундтрэкийг тэд хийсэн)


Altan Urag - Requiem (гашуудлын дуулал)

(wow.. just fantastic!!!)


Altan Urag - Araatan (The Beast)


Bio from Altan Urag’s official site:

Хэдэн зууны тэртээ eвeг дээдэс минь дэлхийн дайтыг морин туурайгаар тамгалаж байсан бол бидний энэ vед уламжлагдан ирсэн eв соёлоороо дэлхий дахинд ахин танигдахыг билэгшээж хамтлагаа “Алтан Ураг” гэж нэрлэсэн юм.

Монголын vндэсний хeгжимeeр уламжлалт болон орчин vеийн дуугаралттай хослуулан vндэснийхээ eв соёлыг уран бvтээлээрээ дамжуулан дэлхийн улс оронд таниулах болон монголынхоо eв соёл, эх орноороо бахархах бахархалыг залуучуудадаа хvргэх зорилготой байгуулагдсан.

2001 оны хавар цаг. Бид монгол эх орны маань урлагын ууган сургууль болсон “хeгжим бvжиг”-ийн коллежийг тус тусын ардын хeгжмийн мэргэжлээр тeгссeн.

Алтан Ураг хамтлаг анх 2003 оны 5 сард Олон улсын шинэ хeгжмийн “Туурайн тeвeргeeн” наадамд хамтлагаараа оролцож уран бvтээлээ олон тvмэндээ хvргэх гараа эхэлсэн юм.

“Унага тeрeв” анхны бие даасан цомгоо 2004 оны хавар “Эгшиг” студид бичvvлж, олны хvртээл болгосон.

“Унага тeрeв” цомог Монголын vндэсний хeгжмийн тeрeлvvдэд шинэ дуугаралт шинэ санаа, eeр eнгe аяс авчирахыг хичээсэн ба Folk, Contemporary чиглэлийн цомог болж чадсан. Олны танил дуунууд болох Исэгрээ, Давалгаа зэрэг аялгуунууд багтсан юм. “Унага тeрeв” цомгийн мастер, мix-г sound инженер Н.Майдар гvйцэтгэсэн. Цомгийг ОХУ-д хэвлvvлэж 2004 оны 6 сарын 15-аас Hi Fi-ийн сvлжээ дэлгvvрvvдээр худалдаалагдсан.

2006 оны 6 сараас эхлэн “Сонор” рекордстой хамтран ажиллаж бие даасан хоёр дахь цомгийнхоо ажилд орсон юм. 10 сард хоёр дахь бие даасан цомог “MADE IN ALTAN URAG” нэртэйгээр гарсан.

Бие даасан 2 дахь цомог нь агуулга, дуугаралт, зохиомжийн хувьд илvv Folk Rock урсгалын цомог болсон бeгeeд нийт 11 аялгуу болон дуунаас бvрдсэн.

Энэхvv цомогт Дуучин Наран, Уртын дуучин Эрдэнэцэцэг, гитарчин Andrew, Морин хийлч Бадамхатан, зэрэг олон уран бvтээлчид хамтран ажилласан.

(for more info visit www.altanurag.mn)

Ингээд энэхүү хамтлагийн хоёр цомгийг та бүхэнд хүргэж байна.

Монголыгоо мэдэр, ENJOY! ->

http://www.mediafire.com/download.php?yjyz0tyzjyz 93.28MB- Унага төрөв цомог

http://www.mediafire.com/download.php?rjk2zzez0mm 32.97MB- Made in Altan Urag цомог

1 comments:

Anonymous said...

original and new!

Blog Archive

About Us

Copyright © 2010. All Rights Reserved.